Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна.
Хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан тэжээлээр хангадаг бол хүйтний улиралд даарах тохиолдолд биеийн дулаанаа алдаж, улмаар гүрээний судас нарийсаж цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна.
Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.

· Архаг өвчин сэдрэх ‼️
· Тархиар хатгуулж өвдөх‼️
· Хараа, сонсгол муудах‼️
· Нулимс гоождог болох‼️
· Нойр муудах‼️
· Мэдрэлийн суурь өвчин үүсэх‼️
· Ой тогтоолт муудах‼️
· Стрест өртөж ажлын чадвар буурах‼️
· Хуйхны эрүүл орчин алдагдах‼️
· Үс хуурайшиж, өнгөө алдах‼️

Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлбэл, оюутан, залуус тогтмол малгай өмсөж заншвал тархи, толгойн өвчнөөс хол байх болно. Сүүлийн үед охид залуучууд маань өвлийн хүйтэнд ч толгой нүцгэн, нимгэн хувцастай явах болсон. Иймд дээрх эрүүл мэндийн эрсдэлийг бодож эрүүл мэндээ хамгаалан МАЛГАЙ ӨМСӨХийг уриалж байна.
Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг тус бүрдээ онцлог зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.
Эрүүл биед саруул ухаан оршино.