Нэг ч албаны хувцасгүй реппэр Gee


Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппэр Gee буюу Т.Мөнх-эрдэнэд нэг ч албаны хувцас буюу эрчүүдийн дэгжин хослол байдаггүй гэнэ шүү.


Тиймдээ ч аливаа хурим найр, баяр ёслолын арга хэмжээнд дандаа чөлөөт хувцас өмсөж очдог. Энэ тухайгаа тэрээр “Шаардлага гарвал ахынхаа гоонжийг гуйж өмсөнө” хэмээн ойр дотныхондоо хошигнодог аж.


Реппэр залуугийн хувьд оддын өвчин тусаагүй гэдгээрээ олонд нэр хүнтэй байдаг. Тэрээр дан ганц хип хоп үглэх бус кино рекламд тоглож, жийнсэн хувцасны брэнд гаргасан хөдөлмөрч нэгэн билээ.