Мотив хамтлагийн Жижгээ шүүхээс гавтайгаа оргосон ч дайчлан баривчилжээ

Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэсэн хэргээр 2019.12.16-ны өдөр саатуулагдсан юм. Түүний цагдан хориог сунгах эсэхийг хуулийн дагуу 72 цагт багтаан шийдэх ёстой байдаг. Өчигдөр буюу 2019.12.17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар түүнд Монгол улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийн цагдан хорихийг шийдэх шүүх хурал ар араасаа дарааллан явагддаг. Харин энэ үеэр

Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр ‘Өмгөөлөгчтэйгөө уулзаад ирье’ хэмээн шүүхийн байрнаас ГАВТАЙГАА оргон зайлсан байна. Тиймээс Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба хаагчид өнгөрсөн шөнө дайчлан баривчилсан байна.

Ингэснээр Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи болон шүүхээс оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр давхар шалгаж, хариуцлага хүлээлгэхээр болж байгаа юм

Тэрбээр өмнө нь 2018 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглээд баригдан тавдугаар сард нь шүүхээс хоёр жил хорих ялаар шийтгүүлсэн юм. Улмаар шүүх магадлангийн хурлаар орж, засрал хүмүүжлийг олсон хэмээн түүнийг хугацаанаас нь өмнө буюу зургаан сар хориод сулласан байдаг