Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочид эрт ургацын төмсний зах зээлийг хангаж ажилладаг давуу талтай бөгөөд шинэ ургацын төмсийг тус сумын “Шийр” тасгийн ногоочид идэвхтэй бэлтгэн нийлүүлдэг юм.Хэрэглэгчид дээ нийлүүлж буй Шийрийн энэхүү төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой төмс байдгаараа онцлогтой.

Тус сумын ногоочид энэхүү амт, чанар сайтай шинэ ургацын төмсөө иргэддээ хүргэхээр сав баглаандаа анхаарч савлагааны тодорхой хэсгийг нь шийдсэн байна. Савлагаатай энэхүү төмс долоодугаар сарын 17-ноос эхлэн нийслэлийн иргэдэд борлуулагдаж байна.