БНСУ-ын Пёнчон хотод 8-р сарын 10-11-нд зохион байгуулагдсан “Дэлхийн оюуны спортын их наадам”-д 17 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцож Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Улсын тэргүүний  2 дугаар  сургуулийн сурагч , “Таван Хан” шатрын клубын тамирчин ОУ-ын дэд мастер Доржсүрэнгийн Цэлмүүн 09 хүртэлх насанд алтан медаль, 10 хүртэлх насны мастер ангилалд мөнгөн медаль, мөн түүний ах Доржсүрэнгийн Чингүн 11 хүртэлх насанд алтан медаль, 12 нас хүртэлх мастер ангилалд шагналт 4-р байранд шалгарч улс орныхоо нэрийг дэлхийн давцанд мандууллаа.