“Олон нийтийн цагдаа”-аар ажиллах сонирхолтой Сэлэнгэ аймгийн харъяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 насанд хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус Цагдаагийн газрын 311, 312 тоот өрөөнд биеэр ирж авахаас гадна 99244224 дугаараас тодруулна уу.

Иргэдэд тавих шаардлага, бүрдүүлэх бичиг баримт
Тавигдах шаардлага:

20 насанд хүрсэн 168 см-ээс дээш өндөртэй, гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй, биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх бичиг баримт:

• Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
• Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх/
• 3 үеийн түүх /өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ.
•Цахим үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
• Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг
• Дээд болон тусгай дунд боловсролын диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
• Оршин сууж байгаа хорооны засаг даргын тодорхойлолт
• Урьд ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь, архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
• Сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан 3х4 хэмжээтэй зураг 4%, 4х6 хэмжээтэй зураг 4%
• Оршин сууж байгаа хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байна/
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.
• Эрүүл мэндийн шинжилгээ Элэгний үйл ажиллагаа /В,С вирус/, ДОХ , БЗХӨ, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ЭХО зэргийг хийлгэсэн байх. /хариуг нэгдсэн бүртгэл хийх өдөр эрүүл мэндийн дэвтрийн хамт авч очих/