Саяханыг хүртэл шүүгчид  өөрт нь хувиарлагдсан л бол эрүү, иргэн, захиргааны хэргийг шийддэг байв. Тодруулбал, 1990-ээд онд шүүгч өглөө гэмт хэргийн асуудал, өдөр ажлаас халсан хүний асуудлыг шийднэ, орой нь гэр бүлийн маргаан шийддэг байлаа. Харин ингэж ажиллах нь шүүгчээс ихээхэн ур чадвар, мэдлэг, мэдээлэл, тэвчээр хатуужил шаарддаг байв.

Тухайн үед шүүгч Монгол Улсад үйлчилж байгаа ху500 гаруй хуулийг дагасан хэдэн мянган Засгийн газрын журам, тогтоол, дүрмүүд үйлчилж байна. Тэгэхээр тэр бүгдийг шүүгч шинжлэх ухааны үндэслэлтэй, онолтой нь мэдээд хэргийн нарийн гүн рүү ороод гаргалгаа хийх тэр ур чадвар нь бол яагаад ч хөгжих боломжгүй болж байгаа юм. Бүх зүйлийн талаар ерөнхий мэдлэгтэй байна гэсэн үг. Дагнаснаар тодорхой төрлийн хэрэг маргаан дээр тодорхой төрлийн хууль, эрх зүйн орчны хүрээнд хүн ажиллах боломжтой болж байгаа. Ингэснээрээ мэдлэгийн хувьд илүү их гүнзгийрэх, ур чадвар нь нэмэгдэх юм. Ур чадвар нэмэгдсэнээр хамгийн гол нь иргэдийн шударгаар шүүлгэх эрхийн баталгаа хангагдах ийм гол нөхцөл байгаад байгаа. Дагнасан шүүх үндсэн шүүхийн ачааллыг хөнгөлдөг.