Монголчуудад хоолны урлагийг танилцуулсан хүмүүс бол яах аргагүй ТВ9 телевизийн “Хоолондоо” нэвтрүүлгийн хөтлөгч Энхээ билээ. Явж үзээгүй газар, амталж үзээгүй хоол тун цөөхөн үлдсэн тогооч Я.Энхээ бээлий өмсдөггүй, шүлсээ үсчүүлэн телевизээр хоол хийхийг заадаг хэмээн нэгэнтээ шүүмжлүүлж байсан удаатай. Харин харин тэрбээр “шүүмжлэгч” нарт хандаж, “Тогооч хүн хэзээ ч бээлий өмсдөггүй, тэр чинь зүгээр шоу. Яагаад гэвэл хоол биш хуруугаа амталдаг учраас” хэмээн товхийсэн хэдэн үгээр амыг нь тагалж байсан.

Өдгөө гурван хүүхдийн эцэг эх болсон Энхээгийн гэр бүл тун удахгүй “одон”-гийн хүүхдээ өлгийдөж, бүл нэмэх сурагтай.

Дашрамд дуулгахад, “Silk road”, “Saffron Bistro”, “40K”, “Gandan View” зэрэг ресторануудийн “босс” тогооч Энхээг мэргэжлээ сонгоход гэр бүлийнхэн нь дургүйцэж байсан гэдэг. Ялангуяа түүний аав нь хүүгээ тогооч болгох дургүй байсан аж.  Германд долоон жил ажиллаж амьдарсан тэрээр анх зөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж улмаар тогооч болох хүсэл сонирхолд хөтлөгдсөн гэдэг. Ингэхэд түүнийг Монголд анх пицца оруулж ирсэн гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Чухам пиццаны онцлогоор ресторануудынхаа үүд хаалгыг нээсэн нь нэгэнт түүх болон үлджээ.