Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол орон даяар зохион байгуулагдаж буй Хурд хамтлагийн “ХАЙРТАЙ” аялан тоглолт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ирлээ.

Аяны хүрээнд ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд өнөөдөр 16:00 цагт “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” эцэг эхчүүдэд зориулсан лекц, маргааш 10:00 цагт “Эр хүний ноён нуруу” чин сэтгэлийн яриа, 14:00 цагт “Хөвгүүдийн уулзалт, 20:00 цагт “Эх орны хийморь” цэнгүүн болно.

Ард иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.