Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

-Сүхбаатар сумын Төмөр замын Ганзам 7 дугаар багийн 3-р 60 айлын барилгын дээвэр,

-“Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ыг дулааны насостой болгох,

-Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны иргэдэд учирсан хохирлын асуудал зэргийг хэлэлцэж,  хүйтэн сэрүүн болохоос өмнө шийдвэрлэхээр боллоо. Дээрх асуудлуудыг шийдвэрлэснээр иргэд дулаан өвөлжих, тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм.