Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд 17 сургуулийн 120 гаруй сурагчдаас тэргүүлсэн Мандал сумын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Төв, Архангай аймгуудын 7 багийн 60 гаруй өсвөрийн аврагч нартай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж ТЭРГҮҮН БАЙР эзлэн алтан медаль, шилжин явах цом мөнгөн шагналаар шагнагдаж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.


Тус баг нь 2018, 2019 онд аймагтаа тэргүүн байр эзэлсэн бөгөөд 2018 онд Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр, 2019 онд Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн амжилтуудыг гаргаад байна.