Манай аймгийн төвд “Удирдлагын академийн өдөрлөг” энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр өдөрлөгийн нээлт “Удирдах ажилтны сургалт”-аар аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд эхэллээ.


“Удирдах ажилтны сургалт”-ыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Удирдлагын академийн сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр нар нээж үг хэллээ.
“Удирдах ажилтны сургалт”-д аймгийн ЗДТГ-ын нэгжүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, газар, хэлтэс, төрийн үйлчилгээний байгууллага, ОНӨААТҮГ-ын дарга нар, сумын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, тосгоны захирагч нар хамрагдаж байна.

Энэхүү сургалт дээр “Төрийн албан хаагчийн сургалтын бодлого, тогтолцоо” сэдвээр Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр, “Удирдах ажилтны манлайлал” сэдвээр Хүний нөөцийн удирдлагын тэнхмийн багш М.Мөнхбаяр, “Бодлого шинжилгээ:Асуудал тодорхойлох” сэдвээр Бодлого, улс төр судлалын тэнхмийн багш Д.Намхайдагва, “Аймгийн хэтийн зорилт тодорхойлох асуудал:Өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт” сэдвээр Удирдахуйн ухааны сургуулийн захирал доктор, дэд профессор Я.Бямбасүрэн, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Хүний нөөцийн удирдлагын тэнхмийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа нар хичээл орлоо.


Сүхбаатар сум дахь ерөнхий боловсролын 3 дугаар сургууль дээр зохион байгуулагдсан “Төрийн албан хаагчдад зориулсан сургалт”-д “Төрийн албан хаагчийн сургалтын бодлого, тогтолцоо” сэдвээр Сургалтын албаны дарга, доктор, дэд профессор Я.Бямбаяр, “Албан тушаалын тодорхойлолт” сэдвээр Хүний нөөцийн удирдлагын тэнхмийн багш М.Мөнхбаяр, “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдвээр Хүний нөөцийн удирдлагын тэнхмийн багш, доктор Б.Цацралт, “Албан хэрэг хөтлөлт” сэдвээр Хүний нөөцийн удирдлагын тэнхмийн багш, доктор Т.Саранчимэг нар хичээл орлоо.


“Төрийн алба” хэмээх их айлд тус академийг төгссөн үе үеийн төгсөгчид Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа.


Өдөрлөгийн хүрээнд маргааш аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд “Төсөв, санхүүгийн мэргэжилтнүүдэд” зориулсан сургалт, Спортын ордонд “Төгсөгчдийн уулзалт” арга хэмжээ зохион байгуулагдана. Удирдлагын академийг төгссөн үе үеийн төгсөгчдийг “Төгсөгчдийн уулзалт” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.