Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа “Удирдлагын академийн өдөрлөг”-ийн хүрээнд тус академийг төгсөгчдийн уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо.

Уулзалтын эхэнд Төрийн албаны сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Байгал, Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Я.Бямбасүрэн нар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, төгсөгчдийн асуултад хариулж, харилцан ярилцлаа.


Төгсөгчдийн уулзалтын дараа спортын ордонд аймгийн ЗДТГ, академийн багш нар, сум, агентлагт ажиллаж байгаа төгсөгчдөөс бүрдсэн багуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн явагдлаа.

Нөхөрсөг тэмцээнийг агентлагийн төгсөгчдөөс бүрдсэн баг тэргүүллээ.