Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа “Удирдлагын академийн өдөрлөг” 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ” сургалт аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд явагдаж байна. Энэхүү сургалт 2 өдөр үргэлжилнэ.

Сургалтыг Удирдлагын академийн төрийн захиргааны тэнхимийн багш, доктор М.Амартүвшин, доктор Т.Түмэнцогтоо нар явуулж байна.

Сургалтад аймгийн ЗДТГ, Үйлчилгээний нэгдсэн төв, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын ЗДТГ-ын мэргэжилтнүүд хамрагдаж байна. Ийнхүү иргэдтэй тулж ажилладаг мэргэжилтнүүд эрдэмтэн багш нараас шинэ мэдлэг мэдээллийг авч байна.