Маргааш буюу 10 дугаар сарын 22-ны өдөр аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” арга хэмжээг Авлигатай тэмцэх газар, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд:
-Төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд зориулсан сургалт
-“Олон нийтийн хяналт ба шударга ёс” сэдэвт иргэдтэй хийх уулзалт
-Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, зөвлөх үйлчилгээ явагдана. Иргэд та бүхнийг санал хүсэлтээ илэрхийлж, уулзалт арга хэмжээнд оролцохыг урьж байна.