Өнөөдөр манай аймагт АТГ-аас зохион байгуулсан “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн арга хэмжээ явагдлаа.

Арга хэмжээний хүрээний хүрээнд “Төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд зориулсан сургалт” болж сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн холбогдох мэргэжилтнүүд, эрх бүхий албан тушаалтнууд нийт 110 хүн хамрагдлаа.


Өдөрлөг, сургалтын арга хэмжээг АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэргүүтэй ажлын хэсэг зохион байгуулав.


Энэхүү сургалт төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг мэдээллээр хангах, Авлигын эсрэг хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй танилцуулах, цаашид юун дээр хэрхэн анхаарч, хэрхэн алдаа дутагдал гаргахгүй ажиллахад зөвлөгөө, заавар өгөхөд чиглэгдлээ.