“Нэг зам-Нэг бүс” Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО болон Сэлэнгэ аймаг найрсаг хамтын ажиллагаатай.

Энэхүү хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, тус бүс нутгаас нэвтрүүлж болох шинэлэг санаа шийдлийг сум орон нутагтаа нутагшуулах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, сумдын Засаг даргын орлогчид ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотуудаар ажлын айлчлал хийлээ.

Дээрх хотуудын эрчимжүүлсэн МАА, хүлэмжийн аж ахуй, хот төлөвлөлт, сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж,хамтран ажиллах саналыг тавиад байна.


Манай аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ны гадаад харилцааны газрын дарга Fu Yongchan биечлэн хүлээн авч уулзжээ.