АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн хүрээнд аймгийн Нийтийн номын санд “Авлигатай тэмцэх гарын авлага”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” зэрэг гарын авлагыг өгч номын сангийн баяжилтад хувь нэмэр үзүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх аяны хүрээнд иргэд олон нийтэд эх хэлний ариун нандин чанарыг эрхэмлэн дээдэлж номыг хайрлах, номоор дамжуулан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Номтой Сэлэнгэчүүд” аяныг аймгийн хэмжээнд зарлаж “Хамтдаа уншъя” уриалгат уншлагыг явуулж байгаа билээ. Энэхүү уншлагад аймгийн хэмжээний төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдаж байгаа юм.