“Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношилгоо”-ны хоёр дахь шатны үзлэгий энэ сарын 18-20-ны өдрүүдэд Хүдэр суманд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “Эрүүл мэнд 8/20” зорилт, “Тэмбүүг устгая” аян, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдаж байгаа бөгөөд нийт 1583 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж, “Мэдээллийн цахим сан”-д баяжилт хийлээ.

Хүдэр суманд явуулсан үзлэгийн үйл ажиллагааг Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, ЭМГ-ын дарга Ж.Од, Эрүүл мэндийн салбарын үзлэгийн баг, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан бөгөөд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан төр, төсвийн байгууллагын төлөөлөл туршлага судалж хамтран ажиллав.

Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, зүрх судас, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүд, нүдний гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлсэн бол ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношиллоо.