Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, аймгийн Засаг даргын “2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд энэ жил 142.1 мянган тн байгалийн хадлан, 37.9 мян.тн хүчит тэжээл, 9.4 мян.тн эрдэс тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас өнөөдрийн байдлаар 157.7 мян.тн өвс, 4.5 мянган тн сүрэл, 10.3 мянган тн ногоон тэжээл, 26.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 6.6 мян.тн дарш, 8.0 мян.тн эрдэс тэжээл, 591 тн гар тэжээл бэлтгээд байна. Энэ нь мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг 104.1 хувиар давуулан бэлтгэсэн гэсэн үг юм.