Сэлэнгэ аймгийн 17 сумдын ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтэн албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа спортын нөхөрсөг тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр шатрын тэмцээний түрүү, гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй эмэгтэй хүрэл медалийн эзэд тодорлоо. Шатрын тэмцээний тэргүүн байрт Сүхбаатар сум, удаах байруудад Баянгол, Мандал шалгарлаа. Цагааннуур,Сант сумд эхний 5-т орлоо.

Гар бөмбөгийн хүрэл медалийн эздээр эмэгтэйчүүдээс Ерөө, эрэгтэйчүүдээс Мандал сумын багууд тодорлоо. Шигшээ тоглолтод эрэгтэйчүүдээс Сайхан, Ерөө, эмэгтэйчүүдээс Мандал, Хушаат сумдын баг шалгарч маргааш аваргын алтан медалийн төлөө тоглоно.


Одоо сагсан бөмбөгийн тэмцээн явагдаж байна