Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах үндсэн зорилгын дор Сэлэнгэ аймгийн 17 сумдын ИТХ, ЗДТГ-ын мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан спортын нөхөрсөг тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Ингээд төрөл тус бүрийн аваргуудыг танилцуулъя.


Ширээний теннисний эрэгтэйчүүдийн тэргүүн байрт Мандал сумын Б.Ганболд шалгарч, Баянгол сумын Ж.Энхболд, Хүдэр сумын Г.Эрдэнэбаяр нар удааллаа. Эмэгтэйчүүдийг Цагааннуур сумын М.Эрдэнэтогтох тэргүүлж, Хүдэр сумын Ч.Оюунсүрэн, Мандал сумын Н.Оюунцэцэг нар удаалав.
Шатрын тэмцээнд Сүхбаатар сумын Э.Жавхлан, Ц.Амарзаяа нар түрүүлж, Баянгол сумын Л.Зандабат, Х.Уянга, Мандал сумын Ц.Ганбат, Б.Отгонцэцэг нар удааллаа.
Олс таталтын тэргүүн байрт Зүүнбүрэн сумын Н.Мөнхбадрал ахлагчтай баг шалгарч, 2-р байрт Сант сумын Д.Энхбаатар ахлагчтай баг, 3-р байрт Баянгол сумын Б.Түвшинжаргал ахлагчтай багууд орлоо.


Ажлын байрны дасгал төрөлд Сүхбаатар сумын Э.Гандорж ахлагчтай баг түрүүлж, Мандал сумын Б.Сүхболд ахлагчтай баг 2-р байрт, Сант сумын Ч.Азжаргал ахлагчтай баг 3-р байрт шалгарлаа.
Усан спортын тэмцээнийг Ерөө сумын Э.Одгарав, М.Мөнхмаа нар тэргүүлж, Баруунбүрэн сумын М.Хүдэр, Н.Отгонжаргал 2-р байрт, Сүхбаатар сумын Д.Алтанхундага, О.Үүрийнцолмон нар 3-р байрт шалгарлаа.
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийг Сайхан сумын Б.Үүрд-Мөнх ахлагчтай баг тэргүүлж, Ерөө сумын Э.Одгарав ахлагчтай баг, Зүүнбүрэн сумын Баясгалан ахлагчтай багууд удааллаа. Эмэгтэйчүүдийг Мандал сумын Ш.Сувд-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүлж, Сайхан сумын Б.Чулуун-Эрдэнэ ахлагчтай баг, Сүхбаатар сумын С.Одонтунгалаг ахлагчтай багууд удааллаа.

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийг Сайхан сумын Э.Баярманлай ахлагчтай баг тэргүүлж, Ерөө сумын Ж.Төгсбаяр ахлагчтай баг, Мандал сумын Э.Эрдэнэ ахлагчтай багууд удааллаа. Эмэгтэйчүүдийг Мандал сумын Л.Отгончимэг ахлагчтай баг тэргүүлж, Хушаат сумын П.Отгонтуяа ахлагчтай баг, Ерөө сумын Т.Шинэцэцэг ахлагчтай багууд удааллаа.

Тэмцээний зохион байгуулалт сайтай оролцсон сумаар Б.Атартулга даргатай Хушаат сумын баг тамирчид шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр Мандал сумын баг тамирчид тэргүүлж, Сайхан, Сүхбаатар, Ерөө сумд удааллаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд сум бүр хувцасны жигдрэлт, зохион байгуулалт сайтай, спортын төрлүүдийн өрсөлдөөн, урлагийн үзүүлбэртэйгээр идэвхитэй оролцоцгоолоо.


Ийнхүү байнгын суугаа ажилтай төрийн албан хаагчид хурд хүч, авхаалж самбаа, бяр чадлаа сорин өрсөлдсөн уралдаант тэмцээнд нэг хэсэг цаг хугацааг зориулж өнгөрүүллээ.
Биеийн тамир спортоор хичээллэж, бие бялдраа эрүүлжүүлцгээе!!!