Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуульд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөнө хэмээн заасанчлан төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн өөрсдийн эрхэлж буй албан тушаалын чиг үүрэг, түүнд тавигдах шаардлагыг ханган ажиллаж байгаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан 19 байгууллагын 41 төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.

Тангараг өргөсөн төрийн албан хаагчид төрийн алтан соёмбот тугандаа мөргөн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсгээ зурлаа.

Мөн улс орны ирээдүй болсон залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр Улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан, шударгаар амьдрах, үндэсний үнэт өв соёл, түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөх ёслолын үйл ажиллагаа давхар зохион байгуулагдлаа.