Тус Цагдаагийн газраас Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” сэдэвт дэвжээ тэмцээнийг Сүхбаатар сумын 8 багийн засаг дарга, нийгмийн ажилтан, иргэд, сурагч хүүхдүүдийн төлөөллөөс бүрдсэн багуудын дунд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад зохион байгууллаа.
Дэвжээ тэмцээнийг багуудын болон хөгжөөн дэмжигчдийн оролцоо, мэндчилгээ, хууль, эрх зүйн асуулт, гэрийн даалгавар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео шторк, хувцас жигдрэлт зэрэг үзүүлэлтээр өрсөлдүүлж, дүгнэхэд тэргүүн байранд 7 дугаар багийн төлөөлөл “Үүрэгтэн”, дэд байранд 2 дугаар багийн төлөөлөл “Defends social”, гутгаар байранд 6 дугаар багийн төлөөлөл “Цагаан шонхор”, тусгай байранд 5 дугаар багийн төлөөлөл “Ирээдүй” багууд тодорч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэсгийн байцаагч нарт өнгөт хэвлэгчийг гардуулан өглөө.
Мөн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигдчийн дундах тэмцээнийг зохион байгуулж, хууль, эрх зүйн асуултанд оновчтой зөв хариулсан 3 иргэнийг шагнаж, урамшуулсан.
Эв нэгдэл, авъяас чадвар, оюун ухаанаараа бусдыг манлайлан, тэмцээнд идэвхтэй оролцсон нийт багууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.