Гадаад дипломгүй нь ганц Төөгөө

Комедиан “Хар” Төөгөө уг нь банкны салбарт ажилладаг, намхан нуруутай жирийн л бор залуу байв.


Харин өдгөө халхын хавтгайд түүнийг танихгүй хүн үгүй болжээ. Болоогүй өнгөрсөн намар “Амьдрал” нэртэй бие даасан тоглолтоо “Аса цирк”-т хийж, бөөн бөөн мөнгө олов.
Комедианы хувьд “тэргүүлэх” зэрэгтэй тэрээр хамтлагтаа боловсролоороо хамгийн тааруу нь гэнэ лээ.

Тодруулбал, “Хар” Төөгөөгөөс бусад нь гадаадад галуу шувууны мах идсэн шиг их дээд сургууль төгсөж диплом гардсан юм билээ.


Ер нь бүх цаг үед намхан эрчүүд хамгийн амбицтай, хамгийн карьерист нь байдаг гэдгийг “Хар” Төөгөө дахин батлаж байна.