Жүжигчин Б.Барслхагва хэлний “авъяасгүй”


“37-р точка” олон ангит уран сайхны киноны Лутаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Барслхагва гадаад хэл сураагүй дээ ихээхэн харамсдаг гэнэ шүү


Тэрээр нэгэн ярилцлагандаа “Хожим харамсахгүйн тулд одоо л хичээл номоо сайн сур гэж хэлдэг байсан эцэг эхийн үг орой руу нь орох ирдэг л юм билээ. Энэ үгийг өсвөр үе дээрээ явж байгаа хүүхдүүд ойлгодоггүй. Харин ах эгч нарынхаа насан дээр ирэхээр амьдрал өөрөө л ойлгуулдаг. Олон гадаад хэл эзэмшихгүй яав даа гэж хар толгойгоо буруутгах үе байдаг л юм байна” хэмээжээ.


Жүжигчин Б.Барслхагвагын хувьд 24-р дунд сургуулийг дүүргэсэн хотын төвийн унаган хүүхэд аж.

Харин өөрийг нь тодотгож яваа Лутаагийн тухай тэрээр “Лутаа бол надаас шал өөр хүн л дээ. Аливаа зүйлийг хүчээр шийдэх сонирхолтой, өөрийгөө барьж хорихыг хүсдэггүй дүр. Мэдээж хэрэг, тухайн дүрийг би өөрийнхөө биеэр дамжуулж гаргахыг хичээсэн.

Тэгэхээр миний мөн чанар, зан характерын шинжүүд тухайн дүрд суусан л байж таарна. Гэхдээ өөрөөсөө өөр дүр гаргахыг л хичээсэн” гэжээ.