“Монос”-ын бэр Н.Чинхүслэн сошиалд цензүүртэй ханддаг болжээ


Загварын ертөнцөд хөл тавина гэдэг хүн болгоны хүссэнээр болдог зүйл биш. Тэр дундаа загвар өмсөнө гэдэг нь гаднаас харахад сайхан ч гэлээ дотроо маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрийг хувь хүнээс шаардаж байдаг мэргэжил. Энэхүү шаардлагыг даван загвар өмсөгч модель хэмээх нэрийг зүүсэн олон гайхалтай охид байдаг ч тэр бүр амжилтанд хүрдэг нь цөөхөн билээ.


Тэгвэл тэдний нэг бол загвар өмсөгч хэдий ч тэр бүр олны нүдэнд өртөөд байдаггүй даруухан модель Н.Чинхүслэн юм.

Тэрээр “Монос” группын гүйцэтгэх захирал болох Х.Анандтай гэр бүл болж, Шангри Лад тухлах болсон.

Угийн “даруухан” тодотголтой тэрээр сүүлийн үед намба зааж, сошиалд хүртэл цензүүртэй ханддаг болсон гэнэ лээ.