Жүжигчин Өскө “Бөртэ чоно” цом хүртэв болжээ


“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өскө буюу А.Өнөржаргал жюү жицү бөхөөр хичээллээд багагүй хугацааг үдэж байгаа.


Өнгөрсөн хугацаанд тэрээр “Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Монгол Улсад хоёр дахь удаагаа болоход АНУ, Унгар, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 400 гаруй тамирчид өрсөлдөхөд Өскө түрүүлж, дэлхийн аваргын тэмцээнийг зорьж амжилттай оролцоод ирсэн удаатай.


Тэгвэл тэрбээр хэд хоногийн өмнө болж өнгөрсөн спортын шилдэгүүдийг тодруулах “Бөртэ-Чоно-201”9 наадамд түүний Жиү жицү бөхийн “Гаруда” клуб шилдэг клубээр шалгарч Бөртэ Чонын эзэн болсон юм.


Тэнд байсан үзэгчид хийгээд хөтлөгч нар Өскөд тусгайлан баяр хүргэжээ.