Дуучин Заяа “Тэргүүний залуу” болжээ


“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” медалийн эзэн болжээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Уран бүтээл, “Зөв давалгаа” нэвтрүүлгийг маань үнэлж МЗХ-ны Тэргүүний залуу цол тэмдэгээр шагнууллаа. Ирэх 2020 онд улам ихийг хийж бүтээх ташуур өглөө. Миний ард асаалттай байж чаддаг найз нартаа баярлалаа. Зөвхөн миний шагнал биш бидний шагнал юм шүү” хэмээн бичжээ.


Дуучин С.Заяагийн хувьд МҮОНРТ-ын нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр юм.
Тэд үерхээд 5 жилийн ой дээрээ анхны хүүгээ гаргаж байсан бөгөөд 10 жилийн ой дээрээ хоёр дахь үрээ өлгийдөж авсан билээ.