Дуучин Э.Чулуунчимэг охиныхоо аав Б.Болдоос сүр дуулиантайгаар салж байсан цаг саяхан. Салсан цагаасаа хойш хэн хэн нь тус тусын уран бүтээлээ туурвин, хувийн амьдалаа төвхөнүүлж байв.  Б.Болд нь бүл нэмж хоёр хүүхэдтэй болж, удахгүй гурав дахь хүүхдээ хүлээн авна.

Харин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтохтой үерхэж байгаа. Гэвч хэн хэн нь харилцаагаа ил болгоогүй юм.

Хосууд харилцаагаа ил болгохоор шийдсэн бололтой хэн хэн нь цахим хуудсандаа албан ёсоор үрхэж байгаагаа баталжээ. Тухайлбал дуучин Э.Чулуунчимэг дараах зургийг оруулсан байна.

Харин улсын начин Д.Цэрэнтогтох ийнхүү цахим хуудсандаа оруужээ.

Ямартай ч нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа дуучин Э.Чулуунчимэг Баянхонгор аймгийн харъяат улсын начин Д.Цэрэнтогтохтой үерхэж байгаагаа ийнхүү албан ёсоор зарлав.

Э.Чулуунчимэгийн хувьд шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа.

Харин Улсын начин Д.Цэрэнтогтохын хувьд “Өсөх идэр”  сэргээш хэрэглэсэн байх магадлалтай асуудлаа одоо болтол шийдээгүй яваа юм.