Үзмэрч, засалч Л.Нямаа: Буян хишгээ арвижуулах, буянаа тогтоох гэж хангай дэлхий, лус савдгаасаа мөргөж гуйдаг
Олон хүн дотроо мөнгөтэй болохыг хүсдэг ч гаднаа дургүй царайлж, муугаар хэлж, мөнгөний боол боллоо хэмээн шүүмжилдэг. Үнэндээ мөнгө нь бидний амьдралыг тав тухтай, элбэг хангалуун, хүсэл эрмэлзэлтэй, зорилготой, сайн сайханд хүргэдэг. Тиймээс эд баялаг мөнгийг хэрхэн дуудах талаар үзмэрч, засалч Л.Нямаа ийнхүү зөвлөв. 

Сэтгэлээрээ мөнгийг хүсч байгаа ч амаараа үгүйсгэдэг хүн олон байгаа. Яагаад гэвэл бүх эд зүйлс өөрийн гэсэн давалгаатай, энерги эрчимтэй байдаг. Миний хувьд олон хүнийг мөнгөтэй болоосой, амьдрал нь дээшлээсэй гэж хүсдэг. Мөнгийг хүсч байгаа бол чин сэтгэлээсээ, үнэнээсээ хүсэх хэрэгтэй. Эдийн тэнгэрээ тахиж, лусаа аргадаж, буян хишиг арвижуулах, буянаа тогтоох гэж хангай дэлхий, лус савдагтайгаа шүтэн барилдаж, зан  үйл засал номоо хийлгэдэг байсан. Гэвч зарим хүмүүс аливаа юманд мухар сүсгээр өөрийнхөөрөө зүтгэж, муйхарладаг. Буян хишигтэй баян байя гэвэл сэтгэлээ засаж, бодлоо цэгцэлж, дотоод сэтгэлээ цэвэрлэснээр буян хишиг арвижна. Бид бүгд өвөг дээдэс, ураг удмаасаа эд зүйлс өвлөн авч, хэдэн зууны турш буян хишгийг нь хүртсээр ирсэн. Шунал, тачаал, өөрөө хийж чадаагүй байж  хүний хийсэн зүйлд атаархах, атаа жөтөө хорсол, хорч сэтгэлээ цэвэрлэчихвэл буян тогтож ирдэг. Эдийн сав болон бумба тахиж, шүтэн дээдэлж, буян хишгийн тэнгэр, лус савдгийг аргадаж дээдлэх хэрэгтэй. Хувь хүн өөрөө өөртөө итгэдэг бол өчүүхэн ч гэсэн бага багаар буяныг хураа.

Үгээгүй хоосрох, ядуурхаас ангижрахын тулд эдийн тэнгэр, лусыг шүтэн дээдэлснээр сэтгэлийн болон төгс эд буян дагаж, эд баялгийн хувь хишгийн үүдийг нээж, эд юмс хэд дахин үржин эргэн ирдэг. Өөрт ирж байгаа буян хишгийг бага гэлтгүй хурааж, тогтоож байх хэрэгтэй. Учрыг нь ойлгож мухар сүсгээр хандалгүй, хүндэлж дээдлээрэй. Муу санаанаас сайн заяа руу дуудаж, атга санааны хорлол, лусын хорлол, үхээрийн бузар бүх гай барцадыг арилгаж, буян заяаг даллан дуудаж, идээ ундаа элбэг дэлбэг, баян чинээлэг байлгаасай хэмээн гуйж боддог.

Муу зүгийн муу заяа, муу бүгдийг үлдэн хөөж, элэг бүтэн энх тунх, элбэг дэлбэг, өвчин зовлонгүй, тосонд умбаж, торгонд хөлбөрөөрэй гэж ерөөе.