Жүжигчин Ж.Алтаншагай охидтойгоо аялж явна


“Фантастик” продакшны жүжигчин

Ж.Алтаншагай охидтойгоо хамт халуун орноор аялж яваа аж.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Бид нар аз жаргалтай байна. Та нартаа бас аз жаргал хүсч байна. Энэ нөхдүүдэд цаг гаргаж үзлээ их тийм аятайхан бүсгүйчүүд байдаг юм байна” хэмээн бичиж охидтойгоо хамт авхуулсан зургаа оруулжээ.


Жүжигчин Ж.Алтаншагайг үзэгчид орчин цагийн “Дамчаа” хэмээн үнэлдэг нь бүтээсэн дүр бүхнээ “тултал нь хийдэг”-тэй холбоотой.
Дөрвөн сайхан охины аав түүний хэвлэлд хэлсэн “Аав болж чадахгүй бол айлын охидыг яах гэж эргүүлдэг юм бэ” хэмээх үг афоризм мэт цахимд тархсан байдаг.