Мисс Г.Гантуяа номноос иш татаж зөвлөв

“UFC” группийн тэргүүн хатагтай мисс Г.Гантуяа ном унших хоббитой. Тиймдээ ч БНСУ-ын бичиг хэргийн Alpha брэндийг эх орондоо оруулж ирсэн.

Тэгвэл мисс Г.Гантуяа өөрийн цахим хууднаа “Why we sleep” номноосоо ишлэж дараах зөвлөмжийг бичжээ.

“Жингээ хасаж чадахгүй байх, сахартай цаашлаад хорт хавдартай болох магадлал хэрхэн унтаж амарч байгаатай тань шууд холбоотой байдаг юм байна.

Ер нь төрсний дараа аавууд нь хамжаад нялх биетэй ээжүүдийгээ сайн унтуулаад байхад тун хурдан хэвэндээ орох л юм байна гэж бодлоо кк.

Мөн унтах шаардлага, үйл явц /circadian rhythm /-ээ идэх хүсэл /appetites/ гэж тархи андуурдаг тохиолдол их гардаг гэнэ.

За тэгээд эрүүл, зөв унтахад тань нойрны мэргэжилтэн /sleep scientist/ Matthew Walker 12 зөвлөгөөг хүргэж.

1. Тогтмол цагт унтаж байх.

2. Өдөр бүр багадаа 30мин дасгал хийх /аль болох эрт/

3. Caffeine & nicotine агуулагдсан бүх зүйлсээс зайлсхийх. Тэр тусмаа тамхи, кофе…

4. Согтууруулах ундаанаас татгалзах

5. Орой хүнд хоол, их хэмжээний шингэн хэрэглэхгүй байх.

6. Нэмэлт эм хэрэглэдэг бол аль болох эрт уух.

7. 15:00 хойш хөнгөн зүүрмэглэхгүй байх.

8. Унтахынхаа өмнө тайван байх ном уншиж, хөгжим сонсож болно.

9. Утахынхаа өмнө халуун усанд орох.

10. Цахилгаан тоног төхөөрөмжүүдээ хол байлгах,

11. Нарны гэрэл!!!

12. Сэрсэн бол шууд босохыг зөвлөж байна.
Мөн санах ой / memory/ гэдэг том сэдэв бол унтаж байхад явагддаг / hippocampus / ажиллагаа бас тун сонирхолтой санагдлаа” гэжээ.