1 сард төрөгсөд

Их хүсэл эрмэлзэлтэй, нухацтай. Хүний алдаа, сул талыг олж харах дуртай, шүүмжлэгч, шаргуу, бүтээлч, нэгэн. Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй, мэдрэмжтэй, юмыг гүнзгий боддог. Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг, дуу шуу цөөнтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юм уу сандарсан үедээ тийм биш, нэлээд хашир. Нийгмийн идэвх өндөр, биеийн эсэргүүцэл сайтай, гэвч ханиад амархан хүрчихдэг. Хайраа илэрхийлэхдээ нэлээд хэцүү ч романтик талдаа. Хүүхдэд хайртай, гэр амьтай, үнэнч. Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр. Хардах нь амархан болно.

2 сард төрөгсөд

Чадварлаг, хийсвэрлэн сэтгэгч. Юмыг хийсвэрлэн бодож, өөр өнцгөөс харах дуртай, ухаалаг. Олон ааштай, нэлээд ичимхий дуугүй. Өөрийгөө хүндэтгэх нь бага. Шударга, зорилгоо аль хэдий тогтоочихсон байдаг. Эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг. Эрх чөлөөг нь хаах юм бол нийлээд эсэргүүцэл үзүүлнэ. Ер нь эрч хүчтэй байх дуртай. Мэдрэмтгийгээсээ амархан дарамтад ордог. Уурласан байдлаа амархан илэрхийлдэг. Дэмий зүйлд шууд дургүйцэх нь элбэг. Найзтай болох дуртай ч тийм амархан найзтай болдоггүй. Зоригтой бас нэлээд зөрүүд талдаа. Хүсэл мөрөөдлөө олж чаддаг. Зугаа цэнгэлд дуртай, дотроо романтик ч тэрийгээ огт гаргадаггүй.

3 сард төрөгсөд

Бусдыг татах чадвартай, ичимхий, хашир, нууцлаг. Байгалиас заяасан үнэнч, сайхан сэтгэлтэй ба өрөвч, энх амгаланд дуртай, та өөрөө ч тайван байна. Бусад хүмүүс таныг ойлгоход амархан, туслах дуртай. Уурлах нь ховор. Найдвартай итгэж болох хүн. Танд хүндэтгэл үзүүлвэл та буцаагаад маш сайхан ханддаг. Бусдад үнэлгээ өгөгч, шартай. Юмыг хэтэрхий сайхнаар төсөөлдөг. Аялалд дуртай. Хөгжмийн авьяастай. Онц гойд зүйлд дургүй.

4 сард төрөгсөд

Идэвхтэй. Дорвитой шийдвэр гаргах нь хэцүү. Бусдад нөлөөлж чаддаг. Сэтгэлийн хямралд орвол гарах нь хэцүү. Бусдын анхаарлын төвд байх дуртай, боловсон. Бусдын сэтгэл санааг өргөж чаддаг. Нөхөрсөг ба бусдыг асуудлыг зохицуулж чаддаг. Сэтгэлийн хямралд орвол гарах нь хэцүү. Бусдын анхаарлын төвд байх дуртай. Зүрхтэй ба юмнаас айх нь бага. Адал явдалд дуртай. Бусдыг хайрлаж бусдад анхаарлаа хандуулж чаддаг. Эелдэг сайхан сэтгэлтэй. Зөрүүд, эрч хүчтэй, яаруу. Юмыг мартдаггүй, хөдөлгөөнтэй. Бусдыг ятгаж чаддаг. Толгой цээжний өвчин ороомтгой.

5 сард төрөгсөд

Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд. Сэтгэлийн тэнхээ их, ухаан хурц. Бусдад нөлөөлж хайрыг нь татах увдистай. Юмыг гүнзгий мэдэрдэг. Бие галбир болоод ухаан төгс, өөрийн байр сууринд бат зогсдог. Таныг ятгахад үр дүн нь бага олдог. Амархан тайвширдаг, дэс дараалалтай юмыг сэтгэдэг. Мөрөөдөх дуртай, зөн совин ихтэй. Өвчлөл ихэвчлэн чих, хүзүүгээр авдаг. юмыг ургуулан бодохдоо сайн. Маргалдах чадвар сайн. Биеийн тамир, уран зохиолд дуртай. Аялах дуртай. Урам зориг өгөхөд эрчтэй байж чаддаг. Үрэлгэн.

6 сард төрөгсөд

Алсыг харж чаддаг. Сайхан сэтгэлээр хандахад та дуртай. Сайхан сэтгэлтэй нам дуутай, мэдрэмтгий гүйлгээ ухаантай. Юманд тээнэгэлзүүр. Ер нь бол юманд цаг хүлээлгэж байдаг, ялангуяа болзоондоо. Ямагт хамгийн сайныг сонгодог. Зан ааш тогтвортой. Наргианч, хошин зүйлд дуртай, яриасаг. Маргахдаа сайн, мөрөөдөмтгий, нөхөрсөг. Хэн нэгэнтэй хэрхэн найзлахаа мэддэг. Хайртай хүндээ хичнээн ч удаан үнэнч байдаг. Сэтгэл нь эмзэглэх нь амархан. Ханиад авах нь амархан. Олон янзын хувцас өмсөх дуртай. Сэтгэл хямарсан үедээ нэлээд удаж байж буцаж хэвэндээ ордог. Танд хайртай хүмүүс танд дайсан. Ажил хэрэгч, бүтээлч.

7 сард төрөгсөд

Хамтдаа байхад уйдахгүй хэрнээ нууцлаг. Таныг ойлгоход бэрх. Хэн нэгний бахархал болдог. Нэр хүнд нэлээд өндөр. Амархан тайвширдаг, үнэнч. Хүмүүсийн мэдрэмжийг анхаардаг. Ая эвтэй, нөхөрсөг. Сэтгэлийн хөдлөл ихтэй. Олон ааш гаргаж урьдчилан таахад бэрх. Сэтгэл санааны байдал нь амархан муудаж, амархан сэтгэдэг. Бусдыг уучилдаг ч, хэзээ ч мартдаггүй. Бусдад биеийн болон сэтгэлийн үлгэр дуурайлал болдог. Юманд хашир ханддаг. Хүний сайныг судалсны эцэст шүүж чаддаг. Юманд махруу, хэцүү зүйл танд тун ховор.

8 сард төрөгсөд

Наргианд дуртай, бусдыг татах увдистай. Эелдэг ба бусдад санаа тавьдаг. Зоригтой, танд айх зүйл ховор. Бусдыг удирдах чадвартай. Бусдыг хэрхэн тайвшруулахаа мэддэг. Хэтэрхий сайхан сэтгэлтэй, хүний хүндэтгэл хүртэж явдаг. Магтаалын үгэнд дуртай. Гярхай, ажигч, анхаарал болгоомжтой. Онцгой сүлд хийморьтой. Маш хартай. Хурдан сэтгэдэг, бусдыг хошуучлах дуртай. Сэтгэгч, мөрөөдөгч, уран зураг, хөгжимд авьяастай. Мэдрэмтгий хэдий ч, аар саар зүйлийг тоодоггүй. Биеийн эсэргүүцэл сул, хүний хайрыг татам. Хүнтэй найзлах дуртай.

9 сард төрөгсөд

Эелдэг ба буулт хийх нь амархан. Болгоомжтой. Хүний алдааг заах дуртай. Шүүмжлэгч , дуугүй хэдий ч ам халвал сайн ярина. Амар тайван. Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй. Нарийн нухацтай. Ямагт найдаж болно, сайн ажилладаг. мэдрэмтгий, ой санамж сайн. Ухаалаг ба мэдлэг өндөртэй, ойлгоцтой. Нууцлаг, спорт чөлөөт цаг, аялалд дуртай. Сэтгэл хөдлөл гаргах нь ховор. Мэдрэмжээ ямагт нуухыг эрмэлздэг.

10 сард төрөгсөд

Яриасаг, өөрт нь хайртай хүнд илүү хайртай. Бусдыг татах чадвартай, эелдэг. Дотоод сэтгэлийн болоод гадаад гоо үзэсгэлэнтэй. Худал хэлж худлаа ярьж дүр эсгэдэггүй. Энэрэнгүй. Найз нөхдөдөө маш их анхаарал тавьдаг. Ямагт найз нөхөдтэй болдог. Амархан гомддог ч амархан тэр нь гардаг. Мөрөөдөмтгий, олон талын санал гаргадаг. Бусад хүмүүс юу бодож байгааг анхаардаггүй. Сэтгэлийн хөдлөл их, шийдэмгий. Их зөн совинтой. Аялал, уран зураг, уран зохиолд дуртай. Намуухан яриатай хайр татам. Амархан харддаг. Дарамт стрессд амархан ордог, тухтай байдлаа амархан алддаг.

11 сард төрөгсөд

Маш олон шинэ санаа гаргадаг. Ойлгоход бэрх, зөв сэтгэдэг, хосгүй хүмүүс, хүчтэй зөнч. Сайн эмч болдог. Болгоомжтой няхуур, зан ааш сайн. Нууц ихтэй, үгэнд дуртай. Хүний нууцыг яаж илрүүлэхээ мэддэг. Үргэлж толгойд нь ямар нэгэн зүйл эргэлдэж байдаг. Бага ярьдаг ч нөхөрсөг. Зүрхтэй, тэвчээртэй. Зөрүүд амархан гомдоод байдаггүй. Ямар нэгэн хэцүү нөхцөлөөс гарах арга зам байнга эрэлхийлнэ. Хэзээ ч бууж өгөхгүй. Амархан уурлаад байдаггүй. Магтаалын үгийг юман чинээ тоодоггүй. Сүлд хийморьлог.

12 сард төрөгсөд

Үнэнч, сайхан сэтгэлтэй. Эх оронч. Тоглоом ба ямар нэгэн харилцаанд идэвхтэй оролцдог. Тэвчээртэй яаруу, эрмэлзэлтэй. Хамтдаа байхад уйдамгүй, нийтэч, магтаалд дуртай. Бусдын анхаарлын төвд байх дуртай. Үнэнч шударга. Ямар нэгэн хуурамч байдал гаргадаггүй. Ааш нь амархан хувирна. Хүний хүндэтгэлийг олдог. Эрхийг нь хаагаад байгаа зүйлд үнэн голоосоо дургүй. Наргиан цэнгээнд дуртай.