Н.Багабанди ганц бие идэр насны хүүтэй

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн ганц бие хүүтэй гэнэ шүү, бүсгүйчүүдээ.


Аавтайгаа зүс ижил Б.Батбаяр өдгөө 40 гарсан идэр насны залуу байдаг ажээ. Тэрээр нэг хэсэг ҮШН-ны Ц.Цолмонгын охин Ц.Нарангаравтай хамтран амьдарч байсан боловч хосууд хоёр тийш болоод багагүй хугацааг үдсэн байна.
Ер нь ямар ч хүн нас явахын хэрээр шалгуур өндөрсөж, хэр баргын хүн сэтгэлд нь нийцэхгүй болчихдог гэдэг.

Б.Батбаярын хувьд залуу халуун насандаа гитарчин Өөжгийтэй ханилж байсан мисс Ц.Түмэнхүслэн агсантай хайрын романс үүсгэж, хөтлөлцөж гүйн явсан гэдэг. Гэвч тухайн үеийн Төрийн тэргүүн асан аавынхаа үгнээс зөрж чадалгүй мисс бүсгүйг орхисон байдаг.