Монголын хамгийн онгироо эр

“Өрөө авъя хөгшөөн” гээд л бүхэл бүтэн банкийг элгээр нь мөлхүүлдэг эрийг онгироо гэхээс өөр юу гэх билээ. Энэ эрийг Эдуард Сүрэн гэдэг. “Алтжин”-гийн Алтангийн том хүү.


Төрийн банкнаас 51,5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүх дээр ялалт байгуулсан данагар эр.
Сониноос Эдуард Сүрэнгийн нэрийг сонсоод монголын банкууд бараг бүгд санадарч салганадаг гэнэ лээ.


Хууль зүйн сайдыг байрандаа амьдруулах түүний хувьд юу ч биш, нэг дургүй нь хүрвэл өрөнд оруулж, өндийхгүй болтол нь сэгсэрчихээд Сингапур дахь харш руугаа нисчихэж мэдэх гэр бүл гэдгийг “томчууд” мэддэг юм билээ.