Реппэр Rokit Bay-ийн “эрдэнэсүүд”

Галзуу санаа реппэр Rokit Bay-гээс л гарна, мэднэ биз дээ.

“Огтолцлол” кинод тоглосоноос хойш уран бүтээл туурвихаа түр азнасан халзан бор залуу фенүүдээ хэзээ баярлуулах юм, бүү мэд.
Ямартаа ч, хоёр дахь үрээ өлгийдсөн реппэр залуу энэ шинэ жилээр нэлээд хөл хөөртэй баярласан бололтой. Бяцхан үрсийнхээ гэрэл зургийг хайрт эхнэрийнхээ хамт өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн байна лээ.

Мөн энгэртээ “Эрдэнэс” хэмээн шивүүлснийг бодоход охиных нь нэр бололтой.

Реппэр Rokit Bay-ийг ганц бие байхад түүний хос болчих гэсэн мөрөөдөлтэй охид хүүхнүүд түүнийг эргүүлдсэн түүх түүнд бий.

Гэвч тэр эцсийн сонголтоороо артист Ануг сонгож, хоёр хүүхдийн аав болсон.