Надад хамаагүй би ямар саатуулагдсан биш, Монголчууд бид дуугай суугаад баймааргүй байна!


Дараагийнх нь та ч байж болно

Хил дээрээс буцаж буй иргэдийг ингээд доромжлуулаад явуулсаар байх уу? Үндэслэлгүй шалтгаан, хүний биед халдсан үзлэг, дээрэм тонуул, хорих анги аятай гэж хоригдож буй хүмүүс дотроос ярьж байна.

ЭСЯ-ны консул иргэнийхээ эрх ашгийг хамгаалах гэсэн ч авч хэлэлцэхгүй үл ойшоох Солонгосын иммегрэшн даам гарч. Тэд ч саяхан түүхэнд бидний зовлонг тойроогүй, туулсан. Гэтэл хүмүүнлэг, ардчилал, хүний эрх зөрчигдөж ялгаварлан гадуурхах, зандчиж загнах, гүжирдэх, сэтгэл санаагаар зовоох тамлалыг ашиглаж хүчээр нутаг буцаах мэдээллийг аваад дуугай сууж чадсангүй. Энэ тохиолдолд онгоцны компаниуд алдагдалгүй ажиллаж Монгол хүн хохирч байна.

Солонгосын виз авах гэж нэг хүнээс хичнээн төгрөг орчуулганы үнээс эхлэж онгоцны билет хүртэл зарцуулагддаг билээ

Бид юу хийж чадах вэ? Монголд байгаа иргэд Солонгос хоолны газар, Е-март, CV – super market, hotel, bar, ким, кимчи, пороро ундаа гэх зэрэг үйлчилгээний байгууллага, хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй, орж үйлчилүүлэхээ больх хэрэгтэй.

Дан үндэсний үйлдвэрлэлээ л дэмжих хэрэгтэй.

# share хийгээрэй