Японд хар ажил хийж алх хадаас барьж үзээгүй байлгүй гэж хэлүүлэх үед:

Байшин нурааж, хог цэвэрлэж, ачигч зөөгч хийж, барьж бүтээж, метроны зам сольж, элэг нэгтэндээ ажилласан цалингаа хулхидуулж, зарим нэгэнд нь ашиглуулж шөнө өдөргүй нэг ажлаас нөгөө ажил руу цаг наргүй явж таарсан газраа 10 мин зүүрмэглэж нойроо чадан ядан авч яваад үзчихсэн байх үед..

10 жилийн өмнө ажил олдохгүй болохоор нь олдсоныг нь хийнэ..


Ажил хийж хөлсөө гаргах бол жаргал..
Зүгээр суух зовлон бол ял…
Анх ирээд хэл мэдэхгүй үедээ Япончуудад дэглүүлдэг л байлаа..
7:30 аас цугладаг ажилд гадаад хүн, хэл мэдэхгүй гээд өвөл үүрийн 5 цагт ирэхгүй бол ажилгүй шүү гээд 2 цаг гарам зогсоолгодог л байлаа..

Шөнийн бэнтоны ажил ч мөн адил, хийж буй зүйл нь амархан ч нойроо хүргэхгүйн тулд хүмүүсээс 2,3 дахин их ажил хийж байж шөнийг давна.. 50 хүний 7 цагт хийж дуусгах нормыг 6 цаг болгон урагшлуулж л байлаа..

Хүн ч тэгээд муугаа үзүүлэх их дургүй байдаг шиг.. Япончуудад сумлагдаад 20 хүний чадан ядан 1 цагт хийх ажлыг ганцаараа 2цагт 30-40 ш асар хурааж, 5 хүний хийдэг ажлыг ганцаараа үүрдэг л байлаа…

Ямар ч мөнгөгүй болчихоод найзтайгаа 1 ш макдоналдс хувааж идэж байхад, цуг ажилладаг мөртлөө төлбөрөө ээж ааваасаа авдагууд нь өдрийн 2 хоол идээд явхыг хардаг л байлаа..

Судсаа ханах гэж байсан найзынхаа өмнүүр орж хуруугүй болох шахсан үед 14 хоног ажлаа нэг гараараа хийж таслалгүй амралгүй явж байхад зүгээр үү гэж асуух ч үгүй байсан үед!
Хийсэн зүйл нь бус хүн байх нь чухал гэдгийг ойлгоосой..

Амьдралын минь салшгүй хэсэг болох хүн чанартай найз нөхөд, гэр бүлийнхэнийхээ итгэлээр л цаг минут, өдөр хоногийг давж ирсэн байх.. ❤️

Ажилдаа явмааргүй санагдах үе олон ч, тэвчээртэйгээр тууштай урагшлахад тэгээд болно доо…
Бүх зүйлийг мөнгөөр дүгнэж болохгүй, цалингаа бас голж болохгүй, ямар нэгэн шалтаг хайж бас болохгүй, ажлыг мөн голж болохгүй…
Бүх хүний хийж чаддаг зүйлийг бус хүний хийж чадахгүй зүйлст суралц…

Бүх хүнд боломж бий.. ✨

Онгирч буйдаа би өөрийгөө бусдаас илүү гэж боддогтоо бичсэнгүй..

Хүн харагдаж байгаа шигээ хэзээ ч байдаггүй!
Амжилт гэдэг зүгээр нэг бинго тоглоом шиг бас ирчихдэггүй..

Аз гэдэг саяд нэг байдаг бол

Амжилт бол 1000 алдаан дундаас 1 удаа онохыг хэлнэ!