Улаан балт шинэ хүнээ нүнжигтэй угтав

“Улаан бал” нэвтрүүлгээрээ олонд танигдсан Ч.Лодойсамбуу хэдхэн хоногийн өмнө шинэ хүнээ угтсан.


Сэтгүүлчийн цаг наргүй ажилд хамаг амбиц, амьдралаа зарцуулж явсан тэрээр гоо сайханч бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон.
Тэд шинэ хүнээ “Интэрмед” эмнэлэгт өлгийдөн авав. Энэ үед ажлын хамт олон нь эмнэлгийн гадна ёслол хүндэтгэлийн байдалтай байсан талаар цахим хуудаснаа бичжээ.

Анх сайтын гэрэл зурагчнаас амбицын гараагаа эхэлсэн Ч.Лодойсамбуу“Гамбир” нэвтрүүлгийн хөтлөгч хийж явахдаа улс төрч Лу.Гантөмөрийн хараанд өртөж, сайд байх үед нь хэвлэлийн ажилтан нь хийж байлаа.

Харин өдгөө “Улаан бал” хэмээх ярилцлагын нэвтрүүлэг хийж буй билээ.