С.Оюун нам ч үгүй, суудал ч үгүй явна


Амиараа дэнчин тавьж АН-ын дуу хоолой болсон С.Зориг агсаны хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй 20 гаруй жилийг үдэж байна.

Улс төрд эргэлт хийж, өөрийн гэсэн байр сууриа тунхаглаж явсан энэ эрхмийн дүү С.Оюун УИХ-ын гишүүн байхдаа ч ахынхаа хэргийг илрүүлж чадаагүйд олон хүн харамсдаг.

Анх ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр харь орноос ирэнгүүтээ улс төрд орсон тэрээр өнөөдөр нам ч үгүй, суудал ч үгүй нэгэн болон хувирчээ.


18 жил улс төрч хийсэн тэрээр одоо “Зориг сан”-гийнхаа ажилд илүү анхаарч, намын зарим нөхөддөө сонгуулийн зөвлөгөө өгч суудаг сурагтай.