Найруулагч И.Нямгаваа америк хүргэний “даллагатай”


Ойрд найруулагч гэгддэг И.Нямгаваа АНУ-д төвхнөөд багагүй хугацааг үдэж буй. Урьд хойд хоёр эхнэрийн 4-н охин, нэг хүүтэй.


Том хоёр охин нь Америк эртэй дэр нэгтгэсэн бол, гурав дахь охин Н.Мичид нь мөн л Америк эрийн цайг чанахаар сэтгэл шулууджээ.
Энэ янзаараа отгон охин нь харийн залуу дагуулж ирвэл, эрхэм найруулагч гадаад хүргэнийхээ тоогоор толгой цохих нь.


Ямартаа ч олон охидтой аавын зовлон нэг. Цэцэг шиг нандигнадаг охин нь хадамд гарч, үрийн заяа үнэрлэхэд аавуудын хямрал дээд цэгтээ хүрдэг нь нууц биш.