Ж.Мөнхбат гишүүн хадамдаа 3 тэрбумын хаус бэлэглэжээ


Яруу найрагч Ж.Мөнхбат улс төрд орж, гэрлийн хурдаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудал хүртэлээ дэвшиж явсан.
Өөрийн гэсэн хувийн бизнесгүй, хувьцаа эзэмшдэггүй тэрээр 3 тэрбумын үнэтэй хаус хадамдаа бэлэглэсэн гэнэ шүү.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа тендер, концессын гэрээнээс их хэмжээний мөнгө завшсан гэх хэл аманд өртөөд байсан билээ.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гэргийг Дашдэлэгийн Буянжаргал гэдэг. Нөхрийгөө улс төрд сураггүй, өнөөдрийнх шиг их мөнгөгүй байхад хаяж одож байсан түүх түүнд бий.
Эх сурвалжийн мэдээллээр, Д.Буянжаргал хадагтай өдгөө оёдлын үйлдвэр ажлуулж байсан ч, нөхрийн олж ирсэн мөнгө илүү их учир оёдлын үйлдвэрээ хаасан сурагтай.


Брэндэд баруун солгойгүй мөнгө цацдаг гэх хэл ам Д.Буянжаргалыг тойрсонгүй, дайран гарлаа.