Гэгээнхүсэлийн дэггүйтэл


“Амьдарлоги” кинонд жүжигчин Г.Ундармаагийн охины дүрд тоглодог Д.Янжиндулам өдгөө амраг хайрт Э.Батшугарынхаа “энхрийллээр” эцэг эхээс өгсөн нэрээ Гэгээнхүсэл болгон солиод буй.
Азтай ч гэмээр юм уу, айхтар ч гэмээр юм уу Гэгээнхүсэл маань одоогоос 10 жилийн өмнө Солонгосын номер нэг мюзикл “Jump comic martial art performance” хамтлагийнханы сонгон шалгаруулалтад тэнцэж, Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийг дүүргэсэн.


Төгсөж ирсэн даруйдаа МАХН-ын даргын хүүтэй амраглаж, төд удалгүй Зайсанд хувцасны дэлгүүр нээж амжсан.


Тэрээр өөрийнхөө дэлгүүрийн нүүр царай болдог. Тиймээс ч энд тэнд бараг шоу загвар үзүүлж байна уу гэлтэй поз авч, фото реклам хийх нь бий.

Харин энэ удаад тэрээр ариун цэврийн өрөөнд “дэггүйтэв”.