Зөөлөн зөөлөн үгээрээ үргэлж нэгнийгээ энхрийлээрэй

Зөвтэй буруутай орчлон шүү түшиж биесээ
Хайрлаарай


Ямар ч мухардалд гарах гарц бий нэгэндээ итгээрэй

Ялж ялагдахдаа биш шүү хоёр биенээ л уучилаарай

Боломгүй санагдвал учиралаа санаад үз

Бүтэхгүй бодогдвол эхлэлээ дурсаад ярь

Бие биенээ гэсэн зүрх зогсоогүй цагт

Булан дохой бүрт гарц байдаг юм шүү

Халуун дулаан харцаараа дандаа нэгнийгээ төөнөөрэй

Хатуу зөөлөнтэй хорвоо шүү биесээ уярааж яваарай

Хичнээн ч бэрхшээл байлаа давах л ёстой тэнхэл шүү

Хос зүрхээ ихэрлүүлэж жаргалын дуутай туулаарай

Дутуу санагдвал ойлгуулаад хэлээд үз

Дутагдал байвал засаад ярилцаад хэл

Дандаа нэгнээ гэсэн зүрх зогсоогүй цагт

Давчуу бодлын үзүүрт уучлал байдаг юм шүү

Хайр асгарсан харцаараа хорвоогийн сайхныг харж

Хамт цогцлоосон өргөөндөө жаргалын хуртай амьдраарай

Уйдах завгүй ханилаж зүрхэндээ багтан жаргавал

Учир бүхэндээ ерөөлтэй дэндүү гэгээн орчлон шүү

О.Батболд 17:10:27