“Содура” Ч.Очгэрэл уран зураг зурах хоббитой

Олонд “Содура” нэрээр алдаршсан нэгэн бол жүжигчин Ч.Очгэрэл.

Өдгөө дөрвөн хүүхдийн “Алдарт ээж” тэрээр тунчиг авъяаслаг бүсгүй ажээ. Дуулахаас гадна уран зураг зурах хоббитой тэрээр “Цэцэгс” нэртэй бүтээлээ олонд дэлгэжээ.

Түүний энэхүү бүтээлийг урлаг ойлгодог хүмүүс тун сайшаалтай хүлээн авч урмын үгсийг “булах шиг” болж байна.

Ч.Очгэрэлийн хувьд өөрийн цахим хуудсаараа фенүүддээ хааяа хааяахан ковер хийж “бэлэг” барьдаг.


“Монголбанк”-ны захирал О.Чулуунбат агсны бэр тэрээр анх 2009 онд “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцон улмаар “Мартагдашгүй намар” УСК-д дүр бүтээн урлагийн замд орсон тэрээр хамгийн сүүлд “Говийн домог” УСК-д тоглосон.


Тун ч хуучинсаг үзэлтэй хэмээн өөрийгөө тодорхойлоод авсан Очгэрэл эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд тун ч элэгсүү ханддаг бөгөөд болж өгвөл тэдэнд туслахыг хичээж явдаг нэгэн гэсэн шүү.