С.Уран борлосон биеэ гайхуулав

“Амараа гэдэг” хэмээх брэнд үгтэй болсон жүжигчин Амарааг “Холливүүд” хэмээн хочлох нь ч бий. Урлагийн салбарт тууштай зүтгэж байгаа түүний гэргий С.Уран тунчиг гоо үзэсгэлэнтэй бүсгүй.


Өдгөө дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэхээр хүлээж буй тус гэр бүлийнхэн Тайландад аялж явна.


Харин хатагтай С.Уран өөрийн цахим хуудаснаа борлосон биеэ гайхуулав. Энэ тухайгаа тэрээр “Борлох яагаад дуртай вэ гэвэл илүү галбирлаг, эрүүл чийрэг биетэй харагдаад эхэлдэг. LA-д сурч байхдаа Уянгаа найз маань pool-тэй байранд амьдардаг, хааяа хааяа очиж биеэ шардаг байлаа.

Тэрнээс хойш борлосон арьсанд нугасгүй болсоон” хэмээн бичжээ.