Хану билетынхаа мөнгөөр Герман явлаа

“Comedy lab” клубын гишүүн Хану энэ сарын 29-нд өөрийнхөө “Hanu special” комедиан шоуг хийх байсан. Гэвч коронавирусаас урьдчилан сэргийлж Засгийн газар шийдвэр гаргасны улмаас бүх олон нийтийг хамарсан тоглолт, арга хэмжээнүүдийг цуцлагдсан.


Харин комедиан Хану өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл гаргаж, билетныхээ мөнгөөр Герман явлаа хэмээн бичжээ.


Мөн тэрээр “Та нар минь цэвэр агаарт гар, нойроо хангалттай ав, шим тэжээлтэй хоол ид, их инээ, бас маскаа зүүгээрэй” гэж зөвлөсөн байна.