Хөвсгөлийг хоёрхон цаг туулдаг хосгүй гэр бүл


Монголчуудыг дэлхийн загварын ертөнцөөс хол байлгахыг хүсдэггүй хөдөө хээрээр явахдаа нисдэг тэрэг хөлөглөдөг Ө.Содгэрэл өдөр нь Е мартад үдэш нь Хөвсгөл далайн эрэг дээр тухлах нь энүүхэнд.


Ө.Содгэрэлийн хувьд Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий.


Түүний нөхөр З.Тэмүүн хамгийн анх Ө.Содгэрэлийг рекламны самбар дээрээс харсан аж. Тухайн үедээ “Эластин” шампуньны рекламанд тоглож олон ч хүний харааг булаагаад байсан гэргийгээ уйгагүй хайсны эцэст найзуудтайгаа өглөө бүр ордог кафег нь олж очсон З.Тэмүүн шууд л Ө.Содгэрэлийн хажууд очоод суучихсан аж. Энэ цагаас хойш тэдний хайрын түүх эхэлсэн бөгөөд хосууд нэг охинтой ажээ.