Жа ноёнтны жаахан охин


Авьяас гэж алт болсон Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын амин хайртай хэнз охин Ариунжаргал нь зураач мэргэжилтэй ч дуу хөгжимд зүрх сэтгэлээ “олзлуулсан”.
Жааз хөгжимд дурлагч тэрээр Мон-Турк сургуульд суралцаж байхдаа англи дууны тэмцээнд тэргүүн байр эзлэсэн мөчөөсөө дуу хөгжмөөс хором ч холдоогүй гэдэг.


Харин аав, ээж нь дуугаа зөвхөн хобби болгож, өөр мэргэжилтэй болохыг зөвлөдөг гэнэ лээ.
“Чимгээ шоу”-ны үеэр аавынхаа зохиосон “Би чамд хайртай” киноны дууг ахтайгаа хамт дуулж аавынхаа сэтгэлийг огшуулаад авна лээ.
Н.Жанцанноров “айхтар сэтгэлтэй золиг байгаа юм” хэмээсэн нь Ариуг хэр чансаатай дуучин болохыг илтгэнэ.

Нэртэй аавын охин гэхээсээ илүү өөрийнхөө хийж бүтээснээр олонд танигдахыг хүсдэг тэрээр найз залуугүй гэсэн шүү.


Дуучин Д.Болдтой хамтран “Тал нутгийн бүсгүй” дууг хийсэн тэрээр өдгөө Германд суралцахаар шургуу бэлдэж буй гэнэ лээ.